m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 01:10
27
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ажлын айлчлал БХБЯ-нд эхэлнэ. 

09:00 цагаас Сангийн яам нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний семинарыг Туушин зочид буудлын 4 дүгээр давхарт Сүлд танхимд зохион байгуулах гэж байна.

09:00 цагаас Нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаа талаар Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байрандаа мэдээлэл өгнө. 

11:40 цагаас Хан-уул дүүрэгийн 27-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Шинэ барилга 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай , 35 ажилтан ажиллагсадтай. Нийт 350 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

11:00 цагаас Анхдугаар үндсэн хууль баталж Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд  Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

14:00 цагаас Анхдугаар үндсэн хууль баталж Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд Монгол бөхийн өргөөнд 256 хүчит бөхийн барилдаан болно.