m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 01:19
73
Баянхонгор аймгийн 2016 оны төсвийн төсөөллийг өргөн барьлаа

Баянхонгор  аймгийн 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны төсвийн төсөөлөл болон бодлогын бусад баримт бичгүүдийг аймгийн ИТХ-д албан ёсоор хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Баянхонгор аймгийн 2016 оны төсвийн нийт зардлыг 59,709,429.4 мянган төгрөгөөр төлөвлөж, орон нутгийн төсвийн орлогоос 5,208,581.0 мянга, санхүүгийн дэмжлэгээс 12,511,618.1 мянга, урьд оны үлдэгдлээс 40,015.8 мянга, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 5,681,933.4 мянга, тусгай зориулалтын шилжүүлэг болон өөрийн орлогоос 36,267,281.1 мянган төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төсвийн төслийг боловсруулан өргөн барьжээ.

Мөн өнгөрөгч 10 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулинд өөрчлөлт орж, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 106,7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэг 509,3 сая төгрөгөөр хасагдсан. Түүнчлэн орон нутгийн орлого 1729,3 сая төгрөгөөр тасарч байгаа тул 2015 оны төсвийн тодотголын төсвийг боловсруулан өргөн барьжээ.