m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 01:33
50
Бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  415 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  350 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Сүхбаатар дүүргийн нутаг  Батмөнхийн гудамж, 2 дугаар сургуулийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 9 настай  эмэгтэй Э-г мөргөж гэмтээжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзварт  T.Allion   маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 17 наастай эрэгтэй П-г мөргөж гэмтээсэн байна. 

Хальтиргаа гулгаа ихтэй байгаа үед жолооч нарыг хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчдийг гарц, гарамтай газраар зам нэвтрэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.