Солонгос улсын 14 дэх удаагийн Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өвчний улмаас 88-н насандаа таалал төгссөн билээ. Тэрээр өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох Сөүл хотын гурван дүүрэгт байрлах хувийн байруудыг сайн санааны санд хандивлах тухай гэрээслэлийг 2011 онд бичиж байсан ажээ.
Тэдгээр байруудыг мөнгөөр үнэлбэл таван тэрбум 200 сая вон болох бөгөөд Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өөрийн хүү, охин хоёрт эд хөрөнгө үлдээгээгүй гэсэн үг юм.
Энэ тухай Ерөнхийлөгч Ким Ёнг Сам хэлэхдээ "Улс төрч хүн өөрийн эд хөрөнгийг сайн санааны үйлсэд хандивлаж баярласан сэтгэлээ илэрхийлэх нь зайлшгүй юм" гэж хэлж байсан удаатай ажээ.
Солонгос улсын 14 дэх удаагийн Ерөнхийлөгч Ким Ёнг Сам 29-н настайдаа Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан ба 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан ажилласан байна.
Эх сурвалж: MGLRADIO.COM