m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 05:09
50
Хэвлэл мэдээлэл жендерийн мэдрэмжтэй байна уу

Монголын хэвлэл мэдээлэл жендерт хэр мэдрэмжтэй байна вэ гэдгийг харуулах зорилго бүхий судалгааг Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” коллеж, Дэлхийн Хэвлэл мэдээллийн мониторинг олон улсын ТББ-тай хамтран хийжээ.  Дэлхийн Хэвлэл мэдээллийн мониторинг олон улсын ТББ нь энэ судалгааг 1995 оноос хойш таван жил тутам тасралтгүй хийж байгаа бөгөөд Монгол улс энэ жилийн судалгаанд анх удаа хамрагдаж байгаа юм.

Судалгааг жилийн аль нэг өдрийн сонгон авч, судалгаанд хамрагдаж байгаа улс орны тухайн өдрийн мэдээллийн хэрэгслүүдийн бүэлтгэсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргаар хийдэг аж. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 23-ний өдрийг сонгон судалгаанд хамруулсан байна.

Монголын хувьд 19 хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон судалгаа хийсэн байна. Үүнд, өдөр тутмын сониноос “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”, “Засгийн газрын мэдээ”, “Монголын мэдээ”, телевизээс МҮОНТ, “Монгол”, UBS, TV5, TV9, Eagle, сайтаас www.news.mn, www.ikon.mn, www.mass.mn сайт болон ETV-ийн жиргээний хэсгийг хамруулсан байна.

Монголын хувьд 19 хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон судалгаа хийсэн байна

Эдгээр мэдээллийн хэрэгслийн 295 сэтгүүлч энэ өдөр нийт 257 нэгж мэдээ бэлтгэсэн бөгөөд эдгээр мэдээнд 563 хүн эх сурвалж болж орсоны 17.7 хувь нь эмэгтэй байжээ. Бүүр тодруулбал, уламжлалт хэвлэл мэдээлэл буюу сонин, телевизэд 23 хувь, харин сайт, жиргээнд 11 хувьтай байжээ.

Сайтаас www.news.mn, www.ikon.mn, www.mass.mn сайт болон ETV-ийн жиргээний хэсгийг хамруулсан байна

Харин дэлхийн хэмжээнд энэ жилийн судалгаанд 114 орны 2030 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 26010 сэтгүүлчийн 22136 мэдээнд 45402 хүн эх сурвалж болсоны дөрөвний нэг нь буюу 24 хувь нь эмэгтэй эх сурвалж байсан байна.

“Дэлхийн дундажтай харьцуулахад Монголын хувьд 17.7 хувь гарсан нь тийм ч муу биш үзүүлэлт” гэж судалгааны баг үзэж байна. Дэлхийн хэмжээнд судалгаа анх явуулж эхэлсэн 1995 онд 17 хувьтай байсан бөгөөд 25 жилийн турш энэ үзүүлэлт дөнгөж долоон хувиар өсч 24 хувь байгаа нь хэвлэл мэдээлэл жендерийн мэдрэмжтэй байх, жендерийн тэнцвэрийг нийтлэлийн бодлогодоо тусгах шаардлага байгааг харуулж байна” гэж “Сэтгүүлч” коллежийн багш, судалгааны багийн гишүүн Р.Оюунцэцэг хэллээ.  

“Дэлхийн дундажтай харьцуулахад Монголын хувьд 17.7 хувь гарсан нь тийм ч муу биш үзүүлэлт” гэж судалгааны баг үзэж байна

Эх сурвалж:News.mn