m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 06:03
246
Чимх инээд

Нэг залуу таксинд сууж явж байв.
-За ингээд зогсчих,хэд гарч байн?
-1300
-Буцаагаад жоохон ухарчих.
Надад 1000 л байна. 

Нэгэн панк эр дэлхийн панкийн холбоонд элсэх өргөдлөө бичжээ. Түүнд нь “Би бол жинхэнэ панк. Хэзээ ч биеэ угаадаггүй, хамгийн их хиртэй нь. Миний үс маш урт тэгээд бас заваан. Энэ хувцасаа гэхэд л би бараг бүтэн жил солихгүй өмсөж байна. Бүр одоо захиа бичиж байгаа цаасаараа би бөгсөө арчсан юм шүү” хэмээсэн байв. Гэтэл хэсэг хугацааны дараа түүнд татгалзсан хариу иржээ. “Сонсож бай залуу минь. Жинхэнэ панк чинь бөгсөө ч арчдаггүй юм. Чи тэнцсэнгүй” гэсэн байжээ. 

-Бүсгүй, та стриптизчин үү?
-Тийм. Та яаж мэдсийн?
- Наад автобусныхаа баганаас хөлөөрөө бариад байхаар чинь л... 

Замын цагдаа нэгэн эмэгтэй жолоочийг зогсоов.
-Үнэмлэх ээ?
-Үнэмлэх гэж юу байдаг юм?
-Нэг тийм, зурагтай юм… Эмэгтэй цүнхээ ухаж байснаа толь гаргаж өгөв. Замын цагдаа, толийг нилээд харж байснаа:
-Цагдаа гэдгээ эрт хэлэхгүй яасан юм, гээд буцаан өглөө..