m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:13
72
Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудад шалгалт хийлээ

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын баталсан удирдамжаар ажлын хэсэг Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Зочид буудал, дэн буудал"-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ. 

Шалгалтын явцад хийсэн хяналт үнэлгээгээр “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Зочид буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 4588-2008 стандартын дундаж хэрэгжилт 89.0 хувьтай, “Дэн буудал. Ерөнхий шаардлага” MNS 5738-2007 стандартын дундаж хэрэгжилт 51.8 хувьтай гэсэн үнэлгээг гаргажээ.

Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, хэвшүүлж ажилладаггүй дэн буудлуудад үе шаттай хяналт шалгалтыг хийж зөрчлийг давтан гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх зочид буудал, дэн буудлын захирал, эздүүд нь үйлчилгээний ажиллагсдыг сургаж дадлагажуулах, мэдлэг, мэргэжилтэй ажиллагсдыг тогтвортой ажиллуулах тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг хүргүүллээ.