m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:21
111
Монголбанк 19 сая ам.доллар нийлүүллээ

Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд 1991.50-1994.92 төгрөгийн ханшаар 36.0 сая ам.доллар худалдан авах, 1994.95 төгрөгийн ханшаар 0.4 сая ам.доллар худалдах, мөн 310.71-311.71 төгрөгийн ханшаар 23.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1994.50 төгрөгийн хаалтын ханшаар 19.0 сая ам.доллар нийлүүлэв. Түүнчлэн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.