m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:22
57
“Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадам маргааш эхэлнэ

Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд-2014” урлагийн анхдугаар наадмыг 2014 оны арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил тус наадмыг хоёр дахь жилдээ энэ сарын 27, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. 
Энэхүү наадмыг Хэнтий аймгийн залуучуудыг нийгмийн харилцаанд оролцох идэвхи оролцоог урлагаар дамжуулан нэмэгдүүлж, төрөн гарсан шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдээ олонд таниулах, залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготойгоор төсөл хэлбэрээр зохион байгуулах юм байна. 
“Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам нь эстрад дуу (гоцлол), нийтийн дуу (гоцлол), гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, содон авьяас, Хэнтийн мисс зэрэг долоон төрлөөр зохион байгуулж төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэх юм. 

Урлагийн их наадмын нэгдүгээр шат Монголын хүүхдийн ордонд 27-ны 09.00 цагаас эхлэх бол хоёрдугаар шат 29-нд 18.00 цагаас болно.