m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:23
112
МУГТ Г.Болдбаатар аваргын төлөө барилдана

БНСУ-ын Жэжүд энэ сарын 26-28-нд олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 тамирчин оролцож байгаа. 

МУГТ Г.Болдбаатар амжилттай барилдаж аваргын алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. Манай тамирчин Япон, Солонгос, Бразил, Азарбайжан улсын бөхчүүдийг ялж аваргын төлөө эзэн орны бөх Ким Вон Жинтэй барилдахаар болоод байна.