m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:54
97
Номгон сумын багуудын урлагийн наадам боллоо

Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн авъяасыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, урлаг соёлын арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулах зорилгоор багуудын дунд "Урлагийн үзлэг-2015" арга хэмжээ энэ сарын 25-ны  өдөр зохион байгуулжээ.

Урлагийн үзлэгт Эмгэнбулаг, Хармагтай, Богт, Төхөм багуудын малчин залуус, иргэд оролцож төрөл бүрийн ардын болон зохиолын дуу, хөгжим, хошин шог, ардын бүжиг зэрэг төрлөөр өрсөлдсөн байна. Урлагийн наадмын тэргүүн байрыг Эмгэнбулаг багийн иргэд, дэд байрыг  Богт багийн иргэд тус тус эзэлсэн аж.