m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 08:44
57
Г.Болдбаатар Жэжүгийн гранпригаас мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Жэжүд энэ сарын 26-28-нд олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн өнөөдөр эхэлж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглож байгаа Дэлхийн аварга, МУГТ Г.Болдбаатар  аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Ким Вон Жинтэй барилдлаа. Манай тамирчин барилдааны 3:30 секундэд мордож вазари үнэлгээ авсан ч төгсгөл хэсэгт вазари үнэлгээ алдаж торгуулийн оноогоор ялагдал хүлээснээр мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрээр Япон, Солонгос, Бразил, Азарбайжан улсын бөхчүүдийг ялж аваргын төлөө эзэн орны бөх Ким Вон Жинд ялагдал хүлээлээ.