m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 02:14
52
Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний гомдлыг өчигдөр хэлэлцсэн юм. Хурлаар анхан шатны шүүхээс Н.Золзаяад оноосон цаазын ялыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Учир нь Н.Золзаяаг хар тамхи хэрэглэсэн, борлуулсан баримт нотолгоо нотлогдоогүй байна. Тиймээс гэм буруугүйд тооцож ийнхүү хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Н.Золзаяаг хар тамхи хэрэглэсэн, борлуулсан баримт нотолгоо нотлогдоогүй байна

Дашрамд дуулгахад, Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байв. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.

Энэхүү хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гаригт хийдэг мэдээллээрээ өгөх юм байна.