m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 02:23
188
Black Friday – г тохиолдуулан давхар давхар хөнгөлөлт зарлалаа

Загварын ертөнцийн “Солонго” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, 120 гаруй улсад салбартай "United Colors of Benetton" брэндийн Монгол Улсад албан ёсоор орж ирсний таван жилийн ой энэ жил тохиож байна.

Таван жилийнхээ ойн дээр Италийн Benetton брэнд Монгол Улс дахь дөрөв дэхь салбараа Хүннү молл-д нээлээ. Black Friday-г тохиолдуулан энэ баасан, бямба, ням гаригт 2015 оны өвлийн шинэ загварын насанд хүрэгчдийн болон хүүхдийн бүх хувцсаа 30% хямдруулж байна.

2015 оны өвлийн шинэ загварын насанд хүрэгчдийн болон хүүхдийн бүх хувцсаа 30% хямдруулж байна

Энэхүү 30% хямдрал нь Benetton брэндийн 3-р хороолол, Зайсан, Улаанбаатар их дэлгүүр болон Хүннү молл салбарт болно. Мөн хэрэглэгч нартаа илүү их бэлэг барихын төлөө үнэнч хэрэглэгчийн хөнгөлөлтийн картаар давхар хямдарч, Unitel –ийн 300 GG оноогоор 5% хөнгөлөх аж. Энэ сарын 27-29-ныг дуустал хямдралтай урамшуулалтай худалдаа үргэлжлэх тул та Benetton дэлгүүрийг зориорой. Гуравхан хоногт багтаж та дэлхийн 120 гаруй орны 7000 дэлгүүрт яг одоо худалдаалагдаж байгаа шинэ загварын хувцсыг 30% хямдруулаад, давхар давхар хөнгөлж авах боломжийг бид олгож байна. Дашрамд хэлэхэд "Benetton брэндийн хүүхдийн хувцас ахин Эко сертификат авсан нь байгаль орчин болон хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд тууштай анхаарч ажилладаг болохыг илтгэж байна" гэж ОУ-ын Greenpeace нийгэмлэгээс үнэлсэн байна.

120 гаруй орны 7000 дэлгүүрт яг одоо худалдаалагдаж байгаа шинэ загварын хувцсыг 30% хямдруулаад аваарай