m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 02:47
70
Г.Шийлэгдамбын хэргийг удахгүй мэдээлнэ гэв

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж АТГ-аас баривчлан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтганаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан юм.

Одоогоор Г.Шийлэгдамбыг ямар учраас саатуулсан талаарх мэдээллийг холбогдох албанаас өгөөгүй байгаа. Тэгвэл АТГ-аас удахгүй энэ талаар мэдээлнэ хэмээн тус газрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат хэлжээ.