m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 03:16
74
243 кг өргөж наймдугаар байрт орлоо

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров.

Тэрээр огцом өргөлтөөр 110 кг өргөж зургадугаар байрт орсон бол, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж аравдугаар байрт орсон. Харин нийлбэрээр 243 кг өргөж наймдугаар байр шалгарчээ.