m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 05:35
129
Салбартаа тэргүүлэгч 1900-1950 лавлахын 10 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийн өнгө төрх, байр суурийг эзэлсэн үндэсний тэргүүлэгч 1900-1950 лавлахын 10 жилийн ойн баяр тохиож байна. 10 жилийн түүхэн замнал, ололт амжилтаа эргэн дурсах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох баярын хурал өнөөдөр боллоо.

Баярын хуралд Масс агентлагийн ТУЗ-ийн дарга, Хөдөлмөрийн сайдын зөвлөх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Масс-Эженси группийн ерөнхий захирал Н.Мөнхжаргал, 1900-1950 лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан, Масс-Эженси группийн салбар компанийн захирал, ажилтнуудын төлөөлөл оролцлоо. 

Баярын хурлын үеэр 1900-1950 лавлахаас ажлын гараагаа эхэлж байсан захирлууд дурсамжаа хуваалцан, сэтгэлийн үгээ хэлж, ажиллаж байсан үеэ эргэн дурслаа. Мэдээллийн шилдэг 1900-1950 лавлах 10 жилийн хугацаанд салбартаа шинийг санаачлагч, манлайлагч нь байсаар ирсэн. Хурлын үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлэн ажилласан тэргүүний ажилчдаа шагнаж урамшууллаа. Масс агентлагийн ТУЗ-ийн дарга, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр баярын үеэр 1900-1950 лавлахад таваас доошгүй жил ажилласан ажилтнуудаа нэг сарын цалингаар урамшуулж байгааг дуулгав. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд тус хамт олны зүгээс урлагийн тоглолтыг сонирхуулав. 

"1900-1950” мэдээллийн лавлахын дөрвөн ээлжийн 200 гаруй мэдээллийн ажилтнууд 24 цагийн туршид нийслэл болон орон нутагт бодит мэдээллийг өргөн цар хүрээтэйгээр түгээж байна. Үүрэн телефоны бүх сүлжээ болон суурин утсаар Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 1900-1950 дугаарт холбогдон хүссэн мэдээллээ богино хугацаанд авах боломжийг тэд 10 жилийн хугацаанд бүрдүүлж чаджээ.

1900-1950 мэдээллийн лавлахын сургалтын мэргэжилтэн Р.Сонгууль

1900-1950 мэдээллийн лавлахад 2009 оноос хойш ажиллаж байна. Анх ажилд ороход мэдэхгүй, чадахгүй зүйл их шантрах ч үе байсан ч найрсаг хамт олны хүчинд өдийг хүртэл дуртай ажлаа хийгээд, суралцаад явж байна. Манай лавлах руу олон хүн залгаж төрөл бүрийн мэдээлэл авдаг. Хамгийн хөгжилтэй нь хүүхдүүд залгаж "Миний гутал хаана байна" "Манай ээжийг хурдан дуудаад өгөөч" гэх мэт  дуудлагууд орж ирдэг. Орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

 

1900-1950 лавлахын Мэдээлэл, шинэчлэлийн албаны ажилтан Б.Ариунзул

2009 онд 1900-1950 лавлахад мэдээллийн ажилтнаар орж байсан. Монгол Улсад мэдээллийн лавлахын үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага байдаг ч бид бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж, найрсаг үйлчилгээ үзүүлж чаддагаараа илүү давуу талтай.

1900-1950 мэдээллийн лавлах үргэлж тэргүүлэгч, бусдыг манлайлагч байсаар ирсэн. Цаашид энэ байр сууриа улам батжуулж явна гэдэгтээ итгэлтэй байна.