m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 05:51
217
Улсын заан Ч.Санжаадамба улс тунхагласны ойн барилдаанд түрүүлэв

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн  уламжлалт болж өнгөрлөө. Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл тэргүүтэй 256 бөх зодоглолоо.

Улс тунхагласны ойн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж улсын арслан П.Бүрэн төгс үзүүрлэлээ. Улсын заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж байгаа юм.  П.Бүрэнтөгс арслан ийнхүү энэ намар, өвлийн барилдаануудаас дөрөв дэх үзүүрээ авлаа. 

Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав. Гончигдамба гарьд Бүрэнтөгсд амлуулан барилдсан агаад тогтуухан барилдаж байгаад гэнэт арсланг тэнцвэр алдуулж улмаар өөрөө барьцанд шунаж яваад арсланг ардаа алдан уначихав. Харин Батсуурь арслан Санжаадамбад барьц сонгуулан өвдөг шороодсон юм.