m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 06:37
53
"Амгалан" ДЦС нээлтээ хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй "Амгалан” дулааны станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, 1983 онд ашиглалтад орж байсан "ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, "Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна хэмээсэн юм. Түүнчлэн энэ бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа төдийгүй цаашид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дурдсан юм.

Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, НИТХ-ын дарга Д.Баттулга, төслийн удирдагчид болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Амгалан" дулааны станцын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.