m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 07:00
100
“Амьдралыг өөрчлөгч үгс” өнөөдөр дэлгэгдэнэ

Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн  энэ сарын 27-ноос ирэх сарын 11-ний өдрүүдэд уран зургийн Лилиум Арт галерейд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 19:00 цагт тус галерейд болно. Зураачийн үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нь хүний харилцааны чухал хэрэглэгдэхүүн болох үгийн хүмүүс хоорондын харилцаа, хүний амьдралд үзүүлэх өөрчлөлтийг уран зургийн олон өнгө, хэлбэрээр өвөрмөцөөр дүрслэн харуулсан байна.