m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 08:10
95
Ц.Цэрэннадмид хүрэл медалийн төлөө барилдана

БНСУ-ын Жэжүд энэ сарын 26-28-нд олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдрийн тэмцээнд  Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, Н.Хадбаатар, Б. Пүрэвдаваа, О.Ууганбаатар, Э.Мөнхжаргал нар барилдсан юм. 

63 кг-ийн жинд барилдаж буй Ц.Цэрэннадмид хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна. Манай тамирчин эхний тойрогт Португали, хоёрдугаар тойрогт Солонгосын бөхийг ялж хэсгийн аваргын төлөө Италийн бөхөд ялагдал хүлээсэн юм. Харин дагах барилдаанд Японы бөхийг ялсанаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Валкова Екатеринатай хүч үзэхээр болоод байна.