m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 08:15
68
ХДХВ-ээр нас барагсдын тоо буурч байна

  Ирэх 12-р сарын 1-нд Дэлхийн олон оронд  ХДХВ /ДОХ/-тэй эмцэх Олон улсын өдрийг тэмдэглэнэ.

    НҮБ-ын дэргэдэх "UNAIDS" байгууллагын мэдээлж байгаагаар "2000 оны дунд үед ДОХ өвчнөөр дэлхийн хэмжээнд хоёр сая хүн нас барж байсан бол 2015 оны байдлаар 1 сая 200 мянга болж буурлаа. Энэ нь өвчний халдвар авсан үед ууж хэрэглэдэг эмүүд бий болсонтой холбоотой. Эдүгээ дэлхийн хэмжээнд ДОХ-ын халдвар авагсдын тоо  36. 9 сая  хүрсэн ба тэдгээрийн 66 хувь нь Африк тивийн орнуудын иргэд байгаа бол нийт халдвар авагсдын 41 хувь нь эмчилгээнд хамрагдах боломжоор хангагдаж байна " гэжээ.

   Ази тивийн орнуудад амьдарч буй халдвар авсан иргэдийн 78 хувь  нь Хятад, Индонези, Энэтхэг орны иргэд байгаа юм байна.