m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 09:56
128
Үндэсний супер лиг эхэлнэ

Сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн хүсэн хүлээдэг Үндэсний супер лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр 12.00 цагаас Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордонд нээлтээ хийх гэж байна. Нээлтийн өдөр Супер лигийн шилдэг багууд болох СБЛ Хасын Хүлэгүүд баг Их-Өргөө Аравтууд багтай тулах бол хоёрдахь тоглолтонд өнгөрсөн улирлын Финалд шалгарч Үндэсний аваргын төлөө ширүүн өрсөлдсөн, үзэгчдийн хамгийн их дуэлийг нь үзэх дуртай багууд болох Дорнод Танан Гарьд, Альянс Тех Харцага багуудын галзуу өрсөлдөөн болно.

Нээлтийн тоглолтын хуваарь, эхлэх цагийг танилцуулбал:

12.00 Их ергее Аравтууд-СБЛ ХАСЫН ХVЛЭГVVД

14.00 Альянс Тех Харцага-Дорнод Танан Гарьд.

Автобус Спортын төв ордноос 11.00 цагаас эхлэн явна.