m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 09:59
97
Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ

Жүдогийн олимпийн эрхийн оноо олгох Чэжүгийн Гранпри тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас зургаан бөх барилдсан боловч эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид ганцаараа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдааныг ОХУ-ын жүдочтой хийж, өрсөлдөгчөө яллаа. Ийнхүү "Жэжү-2015" Гран при тэмцээнээс манай бөхчүүд хоёр дахь медалиа авчирч байна.