m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.28 04:33
46
Ерөнхийлөгч Олон Улсын чуулга уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцож байгаа гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Хонконгийн “SQW China” компанийн захирал Гари Хо, АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн төлөөлөгч Катлин Кеннеди, БНСУ-ын "Сүн Чун Хянг" их сургуулийн Судалгаа Хамтын Ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Хак Мин, АНУ-ын ХOK архитектурын фирмийн ерөнхий дизайнер Билл Оделл, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркийн (TUS Park) дэд ерөнхийлөгч Хэрбэрт Чен, АНУ-ын алдарт Цахиурын хөндийн уугуул, Расмуссин Интернэшнл компанийн төлөөлөгч Рик Расмуссин, Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны институтын ахлах зөвлөх бөгөөд xувьчлалын дээд зөвлөлийн гишүүн Салах Ал-Мазиди, АНУ-ын "USBC" болон Хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгч Майкл Гуревич, Японы Шинжлэх ухаан, технологийн Агентлагийн Ерөнхийлөгчийн зөвлөх Мазуо Айзава, БНСУ-ын Технопаркийн холбооны тэргүүн, "Гёнбүк" технопаркийн ерөнхийлөгч Ри Жэ Хүүн, БНСУ-ын Ханкёнг Үндэсний их сургуулийн Архитектур инженеринг, архитектурын сургуулийн профессор Чой Донг Үүк, БНСУ-ын KAIST -ийн Гадаад харилцаа холбооны төвд судлаач эрдэмтэн Ким Гуан Ён, Финландын Оюү Каростеч компанийг үүсгэн байгуулагч Илкка Какко, АНУ-ын "Harness Dickey & Pierce" ХК-ийн хуульч Элизабет Оделл нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж үнэтэй санал, дүгнэлт хэлж, илтгэл хэлэлцүүлж байгаа эрхэм  зочдод талархал илэрхийлээд тэдний үгийг сонссон юм.