m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.28 09:06
119
Хоёр хүний амь насыг хөнөөсөн этгээдийг улс орон даяар эрэн сурвалжилж байна

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө 02:00 цагийн үед нэг гэр бүлийн хоёр хүнийг хөнөөж, хоёрыг нь хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж амийг нь хөнөөжээ. Гэмт этгээд гэрт нь дайрч орсон бөгөөд ингэхдээ хүйтэн мэс ашиглан талийгаачийг аавтай нь хөнөөж харин ээж, ах хоёрыг нь хутгалж хүнд гэмтээжээ. Тэдний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийн найз залуу үйлдсэн гэнэ. Хүний амь бүрэлгэх болсон шалтгааныг хохирогч хэрэгтэнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж эх сурвалж мэдээлэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дараах мэдээллийг ирүүллээ.

Баянзүрх дүүргийн 1 дүгэээр  хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух цагдаагийн алба хаагч болон түүний аав С, Ц нарыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө мэс хүргэн амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авна.

Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс