m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.28 11:03
88
Баянгол дүүргийн баялаг бүтээгчдийн бизнес форум боллоо-фото

Баянголд дүүргийн "Баялаг бүтээгчдийг дэмжих Баянгол бизнес форум" өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.  Энэхүү үйл ажиллагаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо,  Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох болон дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Уг форумд Баянголд дүүргийн баялаг бүтээгчдийн 300 гаруй төлөөлөл оролцож тулгамдаж буй саад бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар төрийн болон дүүргийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо. Форумын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүн болон тэргүүлэгчдийг сонгож, үйл ажиллагааны чиглэл өглөө. Баянголд дүүргийн 70 гаруй баялаг бүтээгчид Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авлаа. Форумын дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд 70 гаруй баялаг бүтээгчид гишүүнээр элслээ

Баялаг бүтээгчдийн төлөөлөл форумын үйл ажиллагааны талаар санал бодлоо удирдлагуудад хэллээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга болон тэргүүлэгчдийг сонгон томиллоо

Энэхүү форумаас баялаг бүтээгчдийг хэлсэн санал, шийдвэрийг үндэслэн гарсан зөвлөмжийг Баянгол дүүргийн салбар зөвлөлийн дарга н.Алтанцацралт дүүргийн Засаг дарга Д.Оросоод гардуулан өглөө. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баянгол дүүрэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг форумын үеэр Баянгол дүүргийн баялаг бүтээгчдийн хямдралтай үзэсгэлэн, худалдаа боллоо