m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.28 12:23
149
Ц.Бумцэнд: "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрт хамрагдсанаар олон өөрчлөлт гарсан

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан Ц.Бумцэнд захиралтай "Чиглэл" ХХК-ийн хамт олны 25 жилийн ойн баяр тохиолдож байна. "Чиглэл" ХХК-ийн  үйлдвэрийн байр, худалдааны төв, агуулах бүхий цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Аж үйлдвэрийн яам, дүүргийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл ирж оролцлоо. 

"Чиглэл" ХХК-ийн захирал Ц.Бумцэнд

-"Чиглэл" компанийг байгуулаад 25 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өдгөөгөөс 25 жилийн өмнө компаниа байгуулж байсан тэр цаг үеийг эргэн дурсвал?

-1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг явуулахааар "Чиглэл" компанийг анх байгуулж байсан. Нэг мэдэхэд 25 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хөгжил цэцэглэлт, зогсонги байдал, сул зогсолт гээд олон саад бэрхшээлийг даван туулсаны хүчинд өнөөдөр үйлдвэрийн байр, худалдааны заал, агуулах бүхий цогцолбортой боллоо. Зах зээлийн хямралын үед ажилчдынхаа ажлын байрыг авч үлдэхийн төлөө хичээн ажиллаж байна. 

-Танай компани Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан шүү дээ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар танай байгууллагад ямар өөрчлөлт орсон бэ?

-Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөрт хамрагдсанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж өгсөн гэж би харж байна. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөрт хамрагдсанаар олон өөрчлөлт гарсан. Мөн манай компаниас гадна бусад олон байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орж өсөн дэвжиж чадсан.

-25 жилийн турш олон саад бэрхшээлийн туулж гарсан гэлээ шүү дээ. Энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

-Хамгийн чухал нь өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь тууштай үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн болов уу. Миний бие засварчин мэргэжлийг эзэмшээд 36 жил болжээ. Одоо ч гэсэн ажилчдадаа зааж зөвлөх, туслах тохиолдол олон байдаг. Мөн зөвхөн энэ салбарт тууштай ажилласны үр дүн гэж хэлэх байна. 

-Чиглэл компанийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Эхний ээлжинд өөрийн гэсэн үйлдвэрийн байрыг ашиглалтанд орууллаа. Нээлтийн ажиллагаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Аж үйлдвэрийн яам, дүүргийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл ирж оролцлоо. Ирэх оноос үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, технологийг сайжруулах, төрд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхэм зорилготой ажиллах болно.