m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.28 16:23
59
Оймсны “challenge” эхэлжээ

Нийгмийн сүлжээнд сайн дураараа нэгдсэн залуус оймсны “challenge”-ыг эхлүүлсэн байна. Фейсбүүк хуудасны “Баярлалаа” группт  1000 гаруй хүн нэгджээ. Тэд нийслэлийн өнгө төрхийг цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилтнуудад оймс бэлэглэх юм байна.

“Сhallenge”-д дуудагдсан хүн аль нэг ТҮК-ийн ажилтанд урам хайрлан “баярлалаа” гэж хэлээд дулаан оймс бэлэглэж, зургаа татуулах юм. Ингээд зургаа фейсбүүктээ  байршуулахдаа дараагийн хүнээ “challenge”-д дуудна.

“Баярлалаа” бүлгийнхэн сайн үйлсийнхээ аяныг илүү бодитой байлгах үүднээс “Өвлийн хүйтэнд даарч, хөрөн гадаа зогсож ажилладаг худалдаачдаас оймс авах” уриалгыг ч гаргаад байгаа аж.