m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.29 01:03
40
Хелмут Ньютоны үзэсгэлэн нээгдэнэ

Хэдхэн хоногийн дараа Берлины Хелмут Ньютоны гэрэл зургийн музейд их мастерийн загварын алдартай сэтгүүлүүдэд ажилласан дөчин жилийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

Берлин хотын  The Helmut Newton Foundation Museum of Photography музейд нээгдэж байгаа үзэсгэлэн нь гол тэргүүлэх  гялбаа сэтгүүлүүдэд 1956-1998 оны хооронд ажилласан гэрэл зурагчин Хельмут Ньютоны дөч гаруй жилийн уран бүтээлтэй танилцуулах юм. Домогт гэрэл зурагчин энэ хугацаанд Vogue, ELLE, Queen, Stern зэрэг нэртэй сэтгүүлүүдэд ажиллаж нэр алдраа босгожээ. Түүний гэрэл зургууд нь шүтээн гэсэн статустай болсон байна. Түүний шилдэг кадрууд Pages from the Glossies-ийн үзүүлэнд орсон байна. Нийтдээ 230 гаруй сэтгүүлийн хуудас, 500 ер бусын кадрууд нь “Pages from the Glossies” нэртэйгээр 1998 онд хэвлүүлсэн Ньютоны цомогт хэвлэгджээ.

The Helmut Newton Foundation Museum of Photography үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 3-нд нээгдэн 2016 оны тавдугаар сарын 22 хүртэл нээлттэй байна