m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.29 03:33
30
“Чиглэл”компанийн ажилчид Хөдөлмөрийн яамны шагналаар энгэрээ мялаалаа

Хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн  үйлдвэрлэл, худалдаа завсар, үйлчилгээний “Чиглэл” компанийн 25 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд өчигдөр  үйлдвэрийн байр, худалдааны төв, агуулах бүхийн цогцолборын нээлтийн үйл ажиллагаа болсон. Түүнчлэн “Чиглэл” компанийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр болж энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний ажилчдыг шагнаж урамшуулсан юм.

Тодруулбал, тус компанийн ажилтан М.Мөнхцолмонг Хөдөлмөрийн яамны хүндэт жуух бичгээр, Р.Баярааг Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар тус тус шагналаа. Шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр гардуулж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.  

 Ийн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы тушаалаар салбарын шагналаар энгэрээ мялаасан тус компанийн ажилчдын сэтгэгдлийг сонслоо.

Р.Баяраа: Хамт олондоо баярын мэнд хүргэе

Миний бие  “Чиглэл” компанид гурав дахь жилдээ ажиллаж байна. Байгууллагынхаа 25 жилийн ойгоор Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ дашрамд нийт хамт олондоо баярын мэнд хүргэе. Та бүхэндээ баярлалаа.  

“Чиглэл” компанийн ажилтан М.Мөнхцолмон: Бид баялгийг хамтдаа бүтээнэ

Би “Чиглэл”компанид тав жилдээ ажиллаж байна. 2011 онд цэргээс халагдаж  Улаанбаатар хотод орж ирээд “Чиглэл” компанид орсон. Анх ажлын туршлагагүй байсан бол өнөөдөр хамт олноосоо олон зүйлийг сурч Намуунзаяа тогоог хийж байна. Энэ дашрамд хамт олондоо 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье. Мөн нэр хүндтэй шагналаар шагнуулсандаа баяртай байна. Илүү их хичээж ажиллах болно. Бид баялгийг хамтдаа бүтээнэ.