m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.29 11:57
38
Онц хүнд гэмт хэргийн сэжигтэнг баривчилжээ

Хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны дүнд  саатуулсан байна. Тодруулбал, энэ сарын 26-27-нд шилжих шөнө Пүрэв овогтой Батбаяр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч эмэгтэй байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээжийг нь ахтай нь хутгалсны улмаас тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэх.

Гэмт хэрэг үйлдсэн П.Батбаярыг цагдаагийн байгууллагаас улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсаны эцэст  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.