m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.29 12:03
74
А.Баярцэцэг хүрэл медаль хүртжээ

“Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг шилдэг үдшийн даашинзтай бүсгүйгээр шалгарч байсан бол энэ удаа "Шилдэг коктейл даашинз" буюу богино даашинзтай алхааны урьдчилсан тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. 

Уг даашинзыг Азийн шилдэг дизайнер Отгонжаргал урласан бөгөөд 95 орны миссүүдээс ийнхүү гуравдугаарт шалгарчээ.