m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 00:22
25
Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонго шалгаруулалт, шүүхийн сургалт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. 

11:30 цагаас Жон Гомм 12 сарын 2-нд The IVY ресторанд тоглолтоо ганцхан удаа хийх гэж байгаатай холбогдуулан  МН25 мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:30 цагаас Цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны нээлт Монгол цэргийн музейн 4 блокд болно.. Барилга гүйцэтгэгч компанийн зүгээс хамааран зогсонги байдалд орсон учраас манай барилга, инженерийн цэргийн ангиуд "царцсан" барилгаа өөрсдийн хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж байна. 

12:00 цагаас Байгаль орчны яамны "Хаан" танхимд "Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллага "Байгальд ээлтэй гишүүн"-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. 

12:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Дээрх байгууллагууд хамтран “Хайрлаарай” сэдэвт уралдаан зарлаж, аян өрнүүлэх аж. Хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэнэ зуу хийдийн ловон лам О.Эрдэнэчулуун, “Олуулаа+” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Санасэр нар оролцоно.

17:30 цагаас Урчуудын эвлэлийн хоёрдугаар давхарт байрлах "The best Art Gallery"-д "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.