m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 00:37
105
Гарьд Б.Гончигдамба түрүүлж, харцага Ө.Бат-Орших үзүүрлэлээ

Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан “Жанрайсаг бурханы авшиг”  Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо.

Барилдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нар нээж үг хэлсэн бөгөөд барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр тэргүүтэй 224 бөх зодогложээ.

Энэхүү барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Хөтөлийн цемент шохой ХК-ны бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Керамик компаний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар шалгарсан байна. Энэ барилдааны түрүү бөх 3 сая, үзүүр бөх 1.5 сая, их шөвгийн бөхчүүд 1 сая төгрөгийн байг гардуулжээ.

10 жилийн өмнө болсон Баянгол дүүргийн 40 жилийн ойн барилдаанд 128 бөх барилдсанаас дархан аварга А.Сүхбат түрүүлж, заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэж байжээ.