m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 00:55
80
Фьюри ялж дэлхийн аваргын дөрвөн бүсийн эзэн боллоо

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, Украины нэрт боксчин Владимир Кличко аваргын бүсээ хамгаалж Их Британийн боксчин Тайсон Фьюритэй тулалдлаа.  Хоёр боксчны тулаан  Германы Дюссельдорф хотноо болсон бөгөөд шүүгчид санал нэгтэйгээр ялалтыг Фьюрид өгчээ.

Фьюри  Украины нэрт боксчин Владимир Кличког ялсанаар дэлхийн аваргын дөрвөн бүсийг зэрэг гардаж байгаа юм. 

Кличко 2004 оноос хойш буюу сүүлийн 11 жилд анх удаагаа ялагдал хүлээлээ. Мөн Фьюрид ялагдсан нь түүний анхны оноогоор ялагдсан тоглолт боллоо.  Владимир Кличко мэргэжлийн боксын рингэнд 64 ялалт байгуулж, дөрөв ялагдсан үзүүлэлттэй болж байна.