m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 03:30
166
Ханбогд сумын прокурорын шинэ байртай боллоо

 

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газрын шинэ конторын барилгыг ашиглалтанд хүлээн авлаа. Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Цагаан-Овоо, Манлай, Ханбогд суманд гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нутаг дэвсгэрийн зарчмаар  хяналт тавьж, тус суман дахь Сум дундын шүүхээр хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллах үүрэгтэй юм.

Тус барилга нь  432 м2 талбай бүхий, хоёр давхар прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, мөн хоёр айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг  “Билэгт багана“ ХХК гурван сарын хугацаанд барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн байна.