m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 03:52
233
Өлзийт суманд үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Өлзийт суманд орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр бэлчээрийн мэрэгч, үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгууллаа. 

Сумын 2,4,5 дугаар багийн нутгууд болох Байн хөндийн эх, Шар нохойт, Цагаан чулуут, хөрөөгийн өврөөс Босгын худаг, Асгатын хөх хаднаас Загалын овоот, Цагаан чулуутаас Сэртэн Их өвөлжөөний урд ар хүртэл газруудад Цагаан чулуут, Босго, Эрдэнийн хөндийн хоёр худаг, дөрвөн гүн өрмийн худгийг ашиглан ус цутгаж хөнөөх ажилд  22 хүнийг бүрэлдэхүүнтэйгээр оготно устгалын ажлыг зохион байгуулсан байна.