m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 04:29
67
Ерөнхийлөгч Парис хотыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо эхлэх Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцохоор өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатараас мордов.

Энэ удаагийн чуулганд дэлхийн 160 орны удирдагч цугларч дэлхийн дулаарлын дундаж хэлбэлзлийг цельсийн хоёр градусаас илүүгүй хэмжээнд барих, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зэрэг найман чухал сэдэв хөндөн хэлэлцэх юм.

“Сүүлчийн боломж” уриан дор болох уг чуулганаар дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар голчлон хэлэлцэх аж.