m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 04:53
54
Цагдаагийн хошуучийн ээж шархаа даалгүй нас баржээ

Энэ сарын 26-ны шөнө хүйтэн мэсний зүйлээр хоёр хүний амь насанд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан юм.  Амиа алдсан хүмүүс бол аав охин хоёр бөгөөд охин нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг, хошууч цолтой бүсгүй байсан.

Гэмт этгээдийг дүүтэйгээ суулгахыг зөвшөөрөөгүйн улмаас дээрх гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэх таамаг байгаа юм. Хэрэг гарах үед гэрт хошууч Ц нь аав, ээж, хөдөөнөөс эмчилгээ хийлгэхээр ирсэн ахтайгаа дөрвүүлээ байсан бөгөөд халдлагын үеэр ээж болон ах нь хүнд шархадсан байдаг. 

Талийгаачийн ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Харин ахын нь биеийн байдал сайнгүй байгаа аж. Сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна.