m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 06:16
40
МАН-ын гишүүд хуулийн байгууллагад хандана гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, тус бүлгийн зарим гишүүд өнгөрсөн долоо хоногт Чингис, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягталсан талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд бондоос 5.4 сая ам.доллар дутсан гэсэн юм.

Бондоос 5.4 сая ам.доллар дутсан гэсэн юм

Харин энэхүү мэдээллийг хийсний дараа Хөгжлийн банкнаас МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэсэн хариу мэдээллийг өгсөн. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг тогтоолгоно. Түүнчлэн АН-ын гишүүд бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, төсөл нь хэрхэн үр дүнтэй явж байгаа эсэхийг олон нийтэд ил болгох ёстой гэлээ.  

МАН-ын бүлгийн гишүүд үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг тогтоолгоно гэв