m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 06:58
37
7847 золбин нохой, муурыг устгалд оруулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлэх нохой устгалын 12 бригадыг хороодод 2-4 өдөр ажиллуулж байна. Мөн  нохой муур тооллогын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах ажил хийж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 5366, Баянзүрх дүүрэг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 2481 золбин нохой, муур устгасан. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг эхний зургаан өдрийн байдлаар устгаад байна. Уг ажил 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.