m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 07:20
196
Архивын ерөнхий газар гурван сар ажиллахгүй

Архивын ерөнхий газрыг орчин үеийн шаардлага хангасан цогцолбортой болгох тухай Засгийн газрын шийдвэр 2007 оны аравдугаар сарын 10-нд гарч нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ барилгын шав тавигдаж байсан. Хөрөнгө мөнгө, санхүүжилт удаа дараа саатаж байсантай холбоотойгоор бүтэн найман жил үргэлжилсэн уг барилга ирэх сард буюу арванхоёрдугаар сарын 11-нд ашиглалтад орохоор болжээ.

Арванхоёрдугаар сарын 12-ноос нүүлгэлтийн ажлаа эхлүүлэхийг Архивын ерөнхий газарт үүрэг болгожээ

Хууль зүйн сайд энэ оны арванхоёрдугаар сарын 12-ноос нүүлгэлтийн ажлаа эхлүүлэхийг Архивын ерөнхий газарт үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан Архивын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд түр зогсоохоор болсон гэдэг мэдээлэл гарлаа.