m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 07:20
66
Ц.Оюунбаатар I амаржих газрынхны ажлыг шалгах Ажлын хэсэг байгуулав

Монгол Улсад эх амаржих газарт очоод амь насаа алддаг тохиолдол буурсан ч байсаар байна. Энэ сарын  21-ны өдөр I амаржих газар  амаржихаар очсон 27 настай эх ,хүүхэдтэйгээ хамт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хайртай хань, охиноо алдсан ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлжээ.

Шадар сайд Ж.Оюунбаатар энэ асуудалд анхаарлаа хандуулж, тус амаржих газрыг шалгах Ажлын хэсэг байгуулжээ

Энэ талаар ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар ямар нэгэн мэдээлэл  болон тайлбар хийгээгүй байна. Харин ЭМС-ын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй Шадар сайд Ж.Оюунбаатар энэ асуудалд анхаарлаа хандуулж, тус амаржих газрыг шалгах Ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ажилд хариуцлагагүй хандсан хүмүүст арга хэмжээ авахаа мэдэгджээ.