m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 07:34
78
Автобусны жолооч осол гаргасны улмаас 14 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Автобусны жолооч буудал дээр зогсож байсан иргэдийг мөргөж, хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг  Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан 6-н явган зорчигчийг мөргөж, овог нэр, суух хаяг тодорхойгүй эрэгтэйг амь насыг нь хохироосон байна. 

Мөн автобусанд зорчиж байсан найман зорчигч гэмтсэн бөгөөд хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст  шалгаж байна.