m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 07:36
70
"25" цомог түүхэн амжилт тогтоолоо

Их Британийн поп дуучин Аделийн “25” нэртэй шинэ цомог АНУ-д худалдаанд гарч эхэлсэн. Тэгвэл нэг долоо хоногийн хугацаанд зарагдсан тоогоороо дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, түүний “25” цомог нэг долоо хоногийн хугацаанд нийт 3.38 сая ширхэг зарагдаж, түүхэнд байгаагүй амжилт гаргасан байна. 

“25” цомог нэг долоо хоногийн хугацаанд нийт 3.38 сая ширхэг зарагдаж, түүхэнд байгаагүй амжилт гаргажээ
 

Нэрт дуучны шинэ цомог энэ сарын 20-нд худалдаанд гарсан билээ. 1991 оноос хойш нэг цомог хэдхэн хоногийн хугацаанд гурван сая ширхэг зарагдаж байсан тохиолдол бараг үгүй аж. Тиймээс энэ удаагийнх хөгжмийн түүхэнд анхны тохиолдол байна. 2000 онд NSYNC хамтлагийн “No Strings Attached” цомог 2.42 сая ширхэг зарагдаж байсан удаатай гэнэ.