m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 08:30
96
“Гэгээн эгшин” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ

“Гэгээн эгшин” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Занабазарын музейд үүдээ нээх гэж байна. Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ. Уг үзэсгэлэнгээрээ залуу уран бүтээлч маань Тусгай хамгаалалтай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хирнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг мөн хүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгожээ.