m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.28 07:28
54
Нүдээ амраах хялбар дасгал

Компьютер дээр байнга ажилладаг хүмүүст зориулж дараах нүдээ амраах хялбархан дасгалыг зөвлөж байна.  

- Сандал дээрээ нуруу цэх, нүдээ анилгүй, хараа шулуун анхаарлаа төвлөрүүлж 2-3 минут сууна. Үүний дараа нүдээ зүүн, баруун, доош, дээш харна. Энэ дасгалыг 10 удаа хийнэ.

 - Нүдээ зүүн доош, баруун доош, зүүн дээш шулуун харна. Аажмаар нэг байрлалд байх хугацааг уртасгана. Дасгалын үеэр амьсгалаа чөлөөтэй авч буцааж гаргана. Мөн 10 удаа давтан хийнэ. 

- Баруунаас зүүн, зүүнээс баруун тийш харна. Энэхүү дасгалыг эхлээд түргэн дараа нь удаашруулах байдлаар 10 удаа хийнэ. Харах цэгийн байрлалыг өөрчлөн хамрын үзүүрийг харна. Дараа нь алсыг харах байдлаар дасгалыг дуусгана.