m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.29 09:35
52
Цахим газар өмчлөлийн бүртгэлийн хугацаа маргааш дуусна

Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өчигдөр дуусах байсан ч маргаашийг хүртэл хойшилсон. Тэгэхээр энэ өдрүүдэд газар өмчлөх цахим бүртгэл үргэлжилж байна гэсэн үг. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.