m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.19 04:21
475
Э.Саруулбилэг: Импортыг орлох бүтээгдэхүүн хийхийг зорьсон

“Гурван билэг” групп нь 1995 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар “Гурван билэг” их дэлгүүрээрээ өөрийн нэрийн бараагаа борлуулдаг. Түүнчлэн барилгын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй монголдоо анх удаа дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Ингээд тус группын отгон компани болох “Хишигтэн гал” ХХК-ыг танилцуулж байна.

“Гурван билэг” группын “Хишигтэн гал” ХХК-ын захирал Э.Саруулбилэг

-GB дотуур хувцасны үйлдвэр анх хэзээ байгуулагдсан бэ.  Группынхээ хэмжээнд бол хамгийн отгон салбар нь танай дотуур хувцас, гоо сайхны компани байх?

-Манай GB дотуур хувцасны үйлдвэр 2007 онд байгуулагдсан.  Монголын хамгийн анхны дотуур хувцасны үйлдвэр гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Бүтээгдэхүүнээ гадагшаа экспортонд гаргадаг төдийгүй дотооддоо худалдаалдаг. Үүнээс гадна хамгийн сүүлд нэмэгдсэн үйлдвэрлэл маань манай “S miss” косметикийн брэнд байгаа. “S miss” брэнд маань мөн л анхны BB крем гэдгээрээ онцлог. BB крем хэрэглэгчиддээ хүрээд нэг жил гаруй болж байна. Хэрэглэгч бүсгүйчүүд маань ч гэсэн их сэтгэл өндөр байгаа. Тиймээс зөвхөн BB крем хийгээд зогсохгүй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж дөрвөн өнгийн уруулын будаг, уруул өнгөлөгч хийгээд байна.

-2007 оноос эхлэн дотуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн. Яагаад заавал дотуур хувцас хийх санаа төрсөн бэ?

-Дотуур хувцас бол хүний хамгийн наад захын хэрэглээ шүү дээ. Энэ хэрэглээг ядаж бид өөрсдөө хангах хэрэгтэй. Бидэнд чадварлаг загвар зохион бүтээгчид оёдолчид байна. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүн хийхийг зорьсон.

-Дотуур хувцас энгийн хувцаснаас юугаараа ялгаатай вэ?

-Дотуур хувцас энгийн хувцсыг бодвол маш олон төрлийн даавуу,  резин, тор, гоёл чимэглэлтэй. Ялангуяа эмэгтэй хүний дотуур хувцас их нандин хийцтэй шүү дээ. Манай дотуур хувцсыг бол хэрэглэгчид их сайхнаар хүлээж авдаг. Бид бас дотуур хувцсааа АНУ, ОХУ, Япон руу экспортолдог.

-Дотуур хувцсаа үйлдвэрлэхийн тулд мэдээж маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийсэн байх?

-Тэгэлгүй яахав. Монголчууддаа зориулж үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа Хятад, Солонгосоос орж ирж байгаа дотуур хувцаснуудтай харьцуулсан судалгаа  хийсэн. Монгол хүмүүс бол биеийн бүтэц, онцлогт тааруулж хийц дизайнаа сонгоно. Үүнээс гадна импортын бараанаас давуу болохын тулд оруулж ирж байгаа даавуундаа өндөр чанарын шаардлага тавьдаг.

-Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ талаар дурьдвал?

-BB крем маань одоо хоёр өнгөөр гарч байна.  Мөн л монгол хүний арьсны онцлогт тохируулж хийсэн. Монгол эмэгтэйчүүдийн маань арьс, Япон, Солонгос эмэгтэйчүүдийг бодвол илүү хуурай, нүхжилт үүсэх магадлал өндөр учраас чийгшүүлэгчийн чанарыг илүү оруулсан байх жишээтэй. Мөн өө дарагчаа кремнийхээ таглаанд давхар хийсэн байдаг учраас гадуур худалдаалагдаж байгаа BB кремнүүдээс хамгийн өндөр өө дарагчтай гэж хэлж болно. Үүнээс гадна SPF +25 нарны хамгаалагчтай. Мөн гурван төрлийн усан үзмийн охь агуулсан учраас антиоксидант үйлчилгээ сайн үзүүлдэг. Энэ кремийг хийхийн тулд дөрвөн жилийг судалгаа шинжилгээнд зориулсан.

-Гоо сайхны бүтээгдэхүүн их эрсдэлтэй шүү дээ. Ямар нэгэн зүйл буруу боллоо гэхэд шууд хүний гоо сайханд нөлөөлдөг. Тэгэхээр туршилтаа яаж хийсэн бэ?

-Тэгэлгүй яахав.  Эхний хоёр жил бид АНУ-ын Калифорнид хийсэн. Тэнд бол химийн томъёоллоо гаргаж авахад зориулсан. Үүний дараа клиникийн судалгаа буюу хүний биед харшил өгөх үү, ямар хүнд тохирох эсэх талаар нь хэрэглээний судалгааг хийсэн. Үүнийгээ мөн дл Америкт хийсэн. Тэгэхлээр судалгаа шинжилгээ харьцангуй урт хугацаанд явагдсан гэсэн үг.

-Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ  түүхий эдийг хаанаас оруулж ирдэг вэ. Энэ төрлийн бизнес эрхлэхэд хэр ирээдүйтэй вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлаганд маш өндөр шалгуур тавьдаг л даа.  Яагаад гэхээр гоо сайхны бүтээгдэхүүн болон эм эмийн бодис энэ бүгдэд ордог химийн бодис найрлагынхаа хувьд 99.99 хувиас дээш байх шаардлагатай. Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанарт нь анхаараад найрлаганд орж байгаа түүхий эдээ Америкаас оруулж ирдэг.  Хэрэглэгдэх тоног, төхөөрөмжөө ч гэсэн Америкаас оруулж ирдэг.

Утас :95095941, 99854872